Осолд өртсөн жолоочийн биеийн байдал хүнд байна

img

Увс аймгийн Давст сум Боршоо боомтоос дөрвөн километр зайд ОХУ-аас шатахуун зөөвөрлөж явсан “Super Maz” маркийн автомашин, “Kamaz”маркийн  автомашинтай мөргөлдсөн осол гарч жолооч нь болох 35 настай А нас барсан хэрэг саяхан гарсан билээ. Эх сурвалжийн мэдээллээр уг ослын улмаас 42 настай эрэгтэйн хоёр хөл нь хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ