
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт өнгөрөгч 2010 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл 13 удаагийн үйлдлээр иргэдийн эд зүйлийг санаатай галтан шатаасан хэрэгт сэжигтнээр татагдсан 13-15 насны таван хүүхдийн хэргийг тус аймгийн шүүхэд хэлэлцэж хорих ял оноожээ.
Гэвч дээрх хүүхдүүд эрүүгийн хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан учраас ял эдлүүлэх хугацаан зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Сануулахад галдагч хүүхдүүд гарааш, амбаар, Марк-2, Чейзер маркийн дөрвөн машин, хоёр айлын нуруулдсан өвс, байшингийн орц, айлын хашаа зэргийг санаатай шатаасан хэрэг нь нотлогджээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ