22 хүүхдэд холбогдох 50 хохирогчтой хэргийг хэлэлцэнэ

img

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд  маргааш 09.30 цагаас  22 хүүхдэд холбогдох хэргийг шүүнэ. Тэдэнд  Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэргийн хохирогч нь 50 гаруй хүн байгаа бөгөөд  шүүх хуралд 18 өмгөөлөгч  оролцоно. Яллагдагчаар татагдсан 22 хүүхэд  2009 оноос хойш хулгай, дээрэм, танхай, хүчингийн хэргийг удаа дараа үйлдсэн хэрэгт холбогдсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ