П.Дашийн гэм бурууг хэлэлцэнэ

img

Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт  шүүгдэж шүүхээс  хэдэнтээ ял сонсч байсан  ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд ирэх баасан гарагт хэлэлцэнэ.

Өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд тэдний гэм бурууг хэлэлцэж  төсвийн мөнгө хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон  юм. Уг ялыг нь 2009 онд батлагдсан өршөөлийн хуульд хамруулсан ч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргажээ.

Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ