Прокурорууд туршлага судлаж ирлээ

img

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий Прокурорын туслах Г. Эрдэнэбат, УЕПГ-ын Тамгын хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа. Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О. Мөнхбаатар нар энэ сарын 06-23 өдрүүдэд  ИБУИНВУ-ыг зориод ирлээ. Тэд Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Олон улсын прокуроруудын холбоо, Канад улсын Бритиш Колумби мужийн Прокурорын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол-Канадын прокурор солилцооны хөтөлбөр” төслийн хүрээнд Канад улсын Бритиш Колумби мужийн Ванкувер, Келовна хотуудын Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ. Түүнчлэн ирэх ирэх хоёрдугаар сарын 03-29 өдрүүдэд Келовна хотын прокурор, хатагтай Вэнди Кавана Монгол улсад хүрэлцэн ирж Канадын прокурор мөрдөн байцаах байгууллага, шүүхтэй хэрхэн холбогдож ажилладаг болон тэдний шүүх хуралдаанд мэтгэлцэх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх арга барилын талаар прокуроруудад зориулсан сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран Нийслэл, дүүрэгт  хоёр удаа, Ховд аймагт  нэг удаа бүсчилсэн байдлаар зохион байгуулах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irged:
Niislelin procurorin procuror Ts.Nyamdorjin hyn gegddeg S.Alima gdg awilgach awgaig zailuulaachee!!!
2012-01-31