Онц хүнд хэргийг шүүхэд шилжүүлэв

img

Сүхбаатар аймгийн харьяат А.Улаан, Э.Баттөмөр нар бүлэглэн танхайрч, иргэн М-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг үйлдснийг мөрдөн байцаалтаар шалгуулж, тус Аймгийн прокурорын газар 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, тус аймгийн Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар тус Аймгийн прокурорын газраас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн Д.Эрдэнэбаяр гэгч нь иргэн Д.Мөнхбатын цээжин тус газар хутгалж бусдын амь насыг хохироосон “Онц хүнд” хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаад хяналт тавьж байгаа ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ