
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар Д.Эрдэнэбалсүрэнг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Б.Батзоригийг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Л.Гансүхийг Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Б.Мангиликийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Сугарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ө.Уянгыг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.
Түүнчлэн зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ