
Монгол Улсын хэмжээнд 2008-2010 онд нийт 700 гаруй хүчингийн гэмт хэрэг гарчээ. Эдгээр хэргүүдийн 111 нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг эзэлж байна.
Мөн Эрүүгийн Цагдаагийн газраас авсан мэдээллээс үзэхэд “хүчиндэх” гэмт хэрэгт 1190 эрэгтэй холбогдон шалгагджээ. Эдгээр залуусын 15,8 хувь нь 18 хүртэлх насны, 55,8 хувь нь 18-30 насны залуучууд байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байна. Энэ төрлийн гэмт хэрэг багасвал олон зуун охинд насан туршийн сэтгэлийн шарх амсалгүй цэл залуу насаа сүүдэргүй өнгөрөөнө. Олон ч аавын хөвгүүд ч амьдралынхаа хамгийн сайхан үеийг шоронд өнгөрөөхгүй ээ.
Иймээс “Эмэгтэй удирдагч сан”, “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан”, “Хүний эрх хөгжил төв”, “Гүнж”, “Гэрэл-Түшиг” “Монголын эмэгтэйчүүдийн сан”-ууд хамтран охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахын төлөө хандив цуглуулах 88 хоногийн аяныг зохион явуулж байна.
Аян 2011 оны 12-р сарын 10-нд эхэлсэн. 2012 оны 3-р сарын 8-нд дуусах юм байна. Аянаас олсон орлогыг охид, эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг байгууллагуудын санхүүжилтийг бүрдүүлэх юм. Хэрэв та хандив өгөхийг хүсвэл Хаан банкны 5031039208 данс руу хийх боломжтой. Мөн 99197617, 91996419 дугааруудтай холбогдон аянд нэгдээрэй.
У.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ