
Цагдан хорих төв шүүх хуралдааны шинэ танхимтай боллоо ШШБЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 200-300 хүний багтаамжтай шүүх хуралдааны шинэ танхим байгууллаа.
Шинэ танхимын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Гавъяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүүгийн тасгийн дарга С.Жанхор, Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга Н.Дагва, Нийслэлийн прокурорын орлогч прокурор Ё.Сагсай, Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны дарга Л.Энхдалай, Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн болон дүүргүүдийн шүүхийн Ерөнхий шүүгч, албаны дарга нар болон бусад хүмүүс оролцов.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр байгуулагдсан уг шүүх хуралдааны танхимд олон оролцогчтой, ээдрээ маргаантай хэргийг хянан шийдвэрлэх юм. Мөн тус танхим нь шүүх бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ