Орон нутгийн прокуроруудтай уулзав

img

Баянхонгор аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамж дагуу 2012 оны 01 дүгээр сарын 18-наас 25-ны өдрүүдэд тус аймгийн Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллаж Монгол улсын Ерөнхиилөгчиин санаачлан боловсруулсан "Шүүх эрх мэдлийг шинэчлэн гүнзгийрүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Прокурорын байгууллага 2011 онд бодлогын шинжтэй Улсын ерөнхий прокурорын тушаал, шийдвэрүүд, прокурорын байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн талаар сурталчлах ажлын хүрээнд хөдөө сумдын ард иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Сумдад ажиллахдаа аймаг, сумын эрүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэд, хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонсож зарим иргэдтэй биечлэн уулзаж хууль зүйн зөвлөлгөө өгч харилцан ярилцсан байна. Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажилтай танилцаж санал солилцож, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн онцлог боломжинд тохируулан тодорхой ажил зохиох ялангуяа мал хулгайлах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг улирлын онцлогоор зохион байгуулах чиглэл өгөв. Сумын ард, иргэд, байгууллагын ажилтан, албан хаагч нартай уулзахад сумын хэмжээнд архи худалддаг дэлгүүр хэтэрхий олон, архидалт газар авсан, иргэд гэр орондоо, айлаас айл дамжин архидаж байгааг шүүмжилж үүнээс болж танхайрах, иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг буурахгүй байгааг дурьдсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаагаас болж бусдыг болон өөрийгөө хохироох явдал их байгаа талаар иргэд ярсны гадна. Сумдын төр захиргааны байгууллагын удирдлагууд багийн дарга нараас эхэлж хууль хэрэгжүүлжх талаар санаачлагагүй ажилладаг талаар иргэд санал шүүмжлэл гаргасан байна. Уулзалт ярилцлага нийтдээ 780 гаргүй хүн оролцжээ.

  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ