
Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт шүүгдсэн 22 хүүхдийн 17 нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож 3.8-8.6 жилийн хорих ял авлаа.
Түүнчлэн нэг хүүхдийг гэм буруугүйд тооцож дөрвөн хүүхдийг ялыг хойшлуулжээ. Анхан шатны шүүх хуралд 22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцсон байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эдгээр хүүхдүүд 2009 оноос бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт яллуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ