Гэрээслэл бичин амиа хорлолоо

img

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 хороонд  хоолойгоо боож амиа хорлосон хүн байжээ. Уг мэдээллийг 12-р сарын 05-ны 01:33 цагт иргэд цагдаагийн байгууллагад ирүүлснийг шалгахад, 28 настай эрэгтэй С  6 хуудас гэрээслэл бичээд, өөрийгөө боомилж амиа хөнөөсөн байв. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд  “гэр шатаж, 2 хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, 27 настай эмэгтэй Б төрсөн охин 1.5 настай Б-гийн хамтаар угаартаж нас барсан болохыг тогтоосон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ