Архидан согтуурахтай тэмцэх сургалт зохион байгууллаа

img

Нийгмийг хэв журам хамгаалах газраас “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийг дүүрэг, хорооны хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг нийслэлийн цагдаагийн хэмжээнд зохион байгуулжээ. Сургалтад дүүргүүдийн олон нийттэй харилцах болон архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нийт 50 алба хаагч хамрагджээ. Сургалтыг “Зохистой хөгжлийн жендер” төрийн бус байгууллагатай хамтран явуулсан байна. Хорооны иргэдэд хөтөлбөрийг сурталчлах, тэдэнд ойлголт мэдлэг өгөх, Иргэдийн бүлэг, зөвлөлийг байгуулахад үзүүлэх дэмжлэг туслалцаа, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахад анхаарах асуудал, тэднээс мэдээ, мэдээлэл авах ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах асуудал зэрэг сэдвээр санал солилцжээ. Сургалтын үед дүүрэг хороонд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хийх ажлын талаар сургалтанд оролцогчдоос санал асуулга авахад нийслэлийн хороодод хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийн идэвхи оролцоо дунд зэрэг, төр захиргааны байгууллагаас дэмжих дэмжлэг хангалттай биш байгаа гэж гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uugch:
Zurgan deer bas goy uuj baina daa. Ingej heer garch amaar ni neg uuj ulih yumsan. Saihan.
2013-03-06
архи бол амьдраоын дайсан тааралдсан газраа ууж устга гэдэг билээ хөө
2012-04-27