Зөвлөгөөн болов

img

Хан-Уул Дүургийн Шүүх, Прокурорын Газар, Цагдаагийн хэлтэс хамтран "Хэрэг бүртгэх, Мөрден байцаах, Шүүн таслах ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэгжүүлье" сэдэвт зөвлөгөөн нэг сарын 26-ны өдөр хийжээ. Зөвлөлгөөнд дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгч, Дүүргийн прокурор, дүүргийн прокурорын орлогч, Цагдаагийн хэлтсийн дарга, албадын дарга нар нийт албан хаагч, бие бүрэлдэхүүнд 2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2012 онд анхаарч ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийв. Зөвлөгөөний үеэр хууль хэрэглээний тодорхой асуудлууд дээр санал шүүмжлэл явагдаж харилцан уялдаа холбоо бүхий байгууллагууд цаашид хуулийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн дүүргийн прокуророос цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх тухай аргачилсан заавар"-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар чиглэл өглөө Хамтарсан зөвлөгөөнөөс хууль ёсыг дээдэлж, ЭБША-нд хүний эрхийг зөрчихгүй ажиллах талаар Хуулийн байгууллагын удирдлагууд ажилтнууддаа үүрэг даалгавар өгчээ.

 

 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tanyuka:
mongo l bval huuliinhan tsagdaagiinhan darga tsereggui bugd l huulia dagaj morddoggui luivarchid!!!mongotei hund ni uilchilj mongogui arduudiig shorond hiij onoodor oorsdiinhoo ol hooliig zalguulj yavaa guilgachid mongoliin tsagdaagiin ajilchid bugdeeree unshij ichigtun luivarchid gej tsagdaagiinhaniig helne
2012-02-01