Прокурорууд сургалтад оролцлоо

img

Улсын Ерөнхий Прокурорын газар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Техникийн хамтын ажиллагааны хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран комьпютерийн сүлжээний програмыг нэвтрүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад 2012 оны 01 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн прокурор Т.Баярсайхан, Улсын Ерөнхий Прокурорын газрын Мэдээлэл дүн шинжилгээний төвийн хяналтын прокурор Д.Бөхчулуун, хяналтын прокурор Т.Мөнхбаяр, хяналтын прокурор М.Долгоржав, мэргэжилтэн програмист Н.Энхболд, Германы техник хамтын ажиллагааны төслийн менежер Энх-Амгалан нар “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем”-ийн талаар компьютерийн сүлжээний програмыг хэрэглэх зохион байгуулж явуулжээ. Сургалтанд Сэлэнгэ аймгийн сум дундын 1, 2 дугаар прокурорын газрын нийт 16 прокурор, 9 ажилтан хамрагдсан байна. Цаашид энэ төрлийн сургалтыг харъяа прокурорын газруудад үргэлжлүүлэн явуулах ажээ.

  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

umguulugch:
Zuv demjij bn.
2012-02-03
Irged:
Niisleliin procuroin procuror Nyamdorjiin xyn gegddeg S.Alimaa gedeg awilgach awgaig zailuulaachee !!!
2012-02-01