Амралтын хоёр өдөр золгүй байдлаар 14 хүн нас барав

img

Бямба гарагт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 972 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй  58, харин ням гарагт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 735 мэдээллийг хүлээн авч шалгаж, гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй хэмээн бүртгэгдсэн нийт 91  хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар 78-ынх нь эзэн холбогдогчдыг нь тогтоожээ. Амралтын хоёр хоногт нийслэлд хулгай 16, танхай 16, золгүй байдлаар 14  хүн  нас барж, зам тээврийн 30 зөрчил гарсныг  цагдаагийн байгууллага шалгаж байна. Бямба гарагт нийслэлийн хэмжээнд 187, ням гарагт 151 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ