
Замын цагдаагийн газар өнгөрсөн бямба гаригт “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулж, иргэдийг машинаа унахгүй байхыг уриалсан. Эл өдөр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, гэсэр сүмийн уулзвараас сансарын туннель, Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг 10.00-17.00 цагийн хооронд хаасан. Гэвч Автомашингүй өдөр замын ачаалал бусад өдрийнхөөс ч илүү байсан юм. Түүнчлэн энэ өдөр зам тээврийн холбогдолтой осол, зөрчлийн 118 дуудлага ирсэн төдийгүй автомашины 30 осол гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ