Прокурорууд илтгэл тавьлаа

img

Улсын ерөнхий прокурорын газраас 2011 оны өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 214 тоот тушаалаар баталсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар “, “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачлал “-ыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл, дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудыг оролцуулан 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр сургалт, семинарыг зохион байгуулж хийлээ. Сургалт, семинараар ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааврын нийтлэг үндэслэл, баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачлал, хяналтын чиглэлээр гаргах прокурорын эрх зүйн хэлбэр сэдэвт илтгэл тавьж, ярилцлага зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mandalmaa:
Niisleliin procrorin procuror Ts.Nyamdorjin xyn gegddeg S.Alimaa gedeg awilgach zavxai awgaig zaluulaachee !!!!!!
2012-02-02