Хохирогчдыг хэн болохыг нь тогтоожээ
СХД-т есөн хүнийг хороож, гэртэй нь хамт шатаасан хэрэг өнгөрсөн сард гарсан. Цагдаагийн байгууллага хэрэгтэнг эрэн сурвалжилж байгаач уг хэрэгт холбогдогчийг олж тогтоогоогүй байгаа юм. Харин цагдаагийн байгууллага хохирогчдын хэн болохыг тогтоож, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг аваад байгаа аж.
Тухайлбал, хохирогч Б, түүний хоёр хүүхэд, хамтран амьдрагч Ш нар уг шатсан гэрт амьдардаг. Хэрэг гарах үед гэрийн эзэгтэйн найз нар болох Б, Б, Б, тэдний нэгний охин Х нар ирсэн байна. Мөн гэрийн эзэгтэйн дүү болох Г тэнд байсан нь тогтоогджээ.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ