Ц.Зориг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ажиллав

img

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцлаа. Ц.Зориг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх бол манай улсын хамгийн залуу шүүх болохыг онцлоод сайн шүүхүүдийн нэг хэмээн дүгнэдгээ хэлсэн юм. Мөн “Шүүхийн шинэчлэлийн түүхэн цаг үед бид ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шүүхийн шинэтгэлийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулагдсан. Шүүгч, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл гээд хүссэн болгон уг чуулганд оролцож, шүүхийн шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Тэр үеэр хэлэлцсэн асуудлууд Шүүхийн тухай багц хуулийн төсөлд орж, энэ хууль одоо УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн зорилтыг бүх шатны шүүхүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл гарган ажиллаж байна.  Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сахилга хариуцлагагүй байдал, мэргэжлийн алдаа зориуд гаргах, архидан согтуурахтай тууштай тэмцэл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон хүнд арга хэмжээ авсан. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн салбарын нэр хүнд унах тохиолдол гарч байгаа тул ийнхүү хандахаас өөр аргагүй юм” хэмээн ярив. Мөн 2004 оноос хойш тус шүүх байгуулагдаж захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх болсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурдаад дагнасан шүүхийн төлөвшилтөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраагийн гавьяа үлэмж болохыг онцолсон юм. Энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн тус шүүх байгуулагдан ажилласан 8 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар зарим зүйлийг товч танилцуулав. Уг шүүх анх байгуулагдсан үе буюу 2005 онтой харьцуулахад явуулсан бичгийн тоо 10 дахин, шийдвэрлэсэн хэргийн тоо 3 дахин өсчээ. Улсын хэмжээгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн 60 шахам хувийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг, шүүхийн ажлын ачаалал их байгаа талаар энэ үеэр мөн яригдсан юм. Уулзалтын төгсгөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг тус шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 21 ширхэг компьютер өгч байгаагаа мэдэгдэн, гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*a:
haana shudarha shvvgch baigaam buun awilgalchid
2013-11-18
*a:
haana shudarha shvvgch baigaam buun awilgalchid
2013-11-18
зочин:
Одоо л Монголын шүүх шудрага ажиллах шатандаа орлоо шүүхч нарт баяр хүргье Монгол Улсын Ерөнхийлөгч танд бас
2012-03-14
Zandraa shuugch uneheer shudarga sain shuugch. harin Hajidmaa geed avgai bol jinhen avilgach avgai. Iim yumnuudiig avilgaliinhan yagaad shalhahgui baina???
2012-02-03
Tuul:
Sain bna demjij bn!
2012-02-03
zochin:
aja aja amjilt
2012-02-03
Bayar:
manai shuuh bolon shuugchid Deed Shuuhiin Darga Zorig iig bolsonoos hoish sain ajillaj baigaa. Zorig tanid bayarlaa, tsaashid sain ajillana gedegt Mongol Ulsiin irged bid itgej bnaa, amjilt husie!
2012-02-03
zocnin:
Zahirgaani snuuhin hamt olond bayar hurgei Deed snuuhin zahirgaani tanhimin terguun O.Zandraa tand bayar hurgei ulam ajlin ih amjilt husei
2012-02-03
bolormaa:
mash sain baina demjij bna shuuh mash sain ajillaj bna
2012-02-02
zochin:
zahirgaani hergiin shuuhig baigyylahad Deed shuuhin erunhi shuugcheer ajillaj baisan Ganbatin oryylsan gavyag shuuhinhen martah yosgui yumsan.
2012-02-02
Хорвоо дээр хошин юм их л болдог бололтой. Түүний нэгийг саяхан сонслоо. Хэдхэн хоногийн өмнө буюу АН засгаас гарч, МАН засгаа эмхлэн байгуулж элэг бүтэн болгох гээд дээр дооргүй бужигнаж байх хойгуур Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо ангийнхаа цэргийн хоолонд зориулсан хүнсний зүйлээс нь хонины 50 гулууз махыг Улаанбаатарт авчраад үнэ хүргэн зарсан гэх хөгжилтэй хэрэг манджээ. Уг нь энэ нь тэрүүхэндээ нууц зэрэглэлд буюу хэдхэн хүн мэдээд өнгөрөх асуудал байж. Гэтэл өнөөх нь ЗХЖШ даяар ил болж өнөөх махны ченж залуучуудын хэлдгээр бол жинхэнэ “нүдний шараа” болжээ. Уг нь цэргийн дүрэм журам гэдэг хатуу. Хэн нэгэн тушаал зөрчсөн л бол хатуухан донг, за тэгээд цаашлах юм бол албан тушаалтай нь ярих ёстой. Ер нь тэглээ гэхэд дарга нь цэргүүдийнхээ хоолноос хумсалж толгой цувдайхнаар бантан жонхуу зуурч өгчихөөд тарган махыг нь мөнгө болгож ангийнхаа ойг тэмдэгдэх гээд ч байх даа яахав. Үнэндээ бол сонин л дүр зураг гэдэг нөхөр албан тушаалдаа бүрэн дүүрэн тэнцэхгүй юм байна” гэсэн сүржин маягийн дүгнэлт гаргаад энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын үеэр зарлаад өнгөрчээ. Гайхсан албан хаагчид нь “Дарга чухам яагаад ийм дүгнэлт гаргаад өнгөрөв. Өөр арга хэмжээ авахгүй юм болов уу хэмээн гайхаж суусан хүмүүст хөгийн гэмээр нэгэн мэдээллийг сонсгосон гэнэ. Энэ нь өнөөх “махны ченж” З.Тогоо хурандаа ЗХЖШ-ын даргадаа “Жа, би мах зарсан мөнгөө энэ жил тэмдэглэх ёстой ангийнхаа ойд зарцуулах гэж байсан юм аа” хэмээн тайлбарлаж. Энэ тайлбарыг нь сонссон генерал хариуд нь нэг иймэрхүү арга хэмжээ аваад өнгөрсөн бололтой юм. Хөгжилтэй байгаа биз. Ёстой нөгөө харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг л зүйл сонсогдоод байгаа юм. Нөгөө талаар энэ нь үнэхээр ойгоо санхүүжүүлэх арга байв уу, эсвэл түүний мөнгө олох гэсэн бяцхан бизнес байв уу гэдгийг бодох бас хардах эрх бий юм. Бяцхан тоо бодьё л доо. 50 гулууз мах. Нэг гулууз нь ойролцоогоор 25-30 кг. Нэг кг хонины мах өнөөдрийн ханшаар 4000-5000 төгрөг. Тэгэхээр нэг гулууз хонины мах ойролцоогоор 100 мянга гаруй төгрөг болж байгаа юм. Түүнийгээ 50 гулууздаа үржүүлбэл таван сая орчим төгрөг. Энэ мөнгө махыг хэр зэрэг үнэ хүргэж зарснаас хамаараад дээшээ ч доошоо ч хэлбэлзэж болно л доо. Тэгээд бодохоор энэ бол журмынх нь дагуу уламжилсан бол зүгээр нэг хараад суухгуй нь лавтай юм. Тэр баруун солгойгүй цацаад байдаг мөнгөнөөсөө санхүүжилт өгөх л байсан. Харамсалтай нь, энэ тухай төр засагт хэн хэн нь дуулгахыг хүсээгүй юу, эсвэл 50 гулууз махны цаана хөөрхөн гэгч бизнес явж байсан уу ямартай ч нэг нь цэргийн хоолноос хумсалж нөгөөх нь түүнийг тэгэсхийгээд дараад өнгөрч байгаа юм. Мэдээж үүнд арын хаалга татаас ч бас нөлөөсөн л байх. Учир нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоогийн гэр булийн хүн нь Дорноговь аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн, П.Ганхуягийн ойрын хамаатан юм байна. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайд байх үедээ нам энэ тэр гэсэн нарийн сэжмээр З.Тогоог ангийн захирагчаар томилуулсан тухай салбарынхан нь хэлсэн. Магадгүй энэ нь генерал Ц.Бямбажав цэргийн хоолноос хумсалсан хурандаа З.Тогоод “хөнгөхөн” арга хэмжээ авах түлхэц болсон биз. Хэрэв үгүй гэвэл өнөөдөр хурандаа З.Тогоо шиг ардаа найдвартай ар талгүй хүн ийм дуулиан тарьсан бол өдийд аль хэдийнэ ажлаасаа хусуулаад хууль хяналтын байгууллагын үүдэнд чулуу няслаад сууж байх биз ээ.Бид дараагийнхаа дугаарт зэвсэгт хүчний салбарт үүнээс гадна ямар ямар улстөржсөн хөгийн томилгоо хийж, хэн хэнийг яаж өөд нь татсан талаарх мэдээллийг хүргэх болно. Л.ОЮУНГЭРЭЛ
2012-02-02