Зоос банкны хэрэгт холбогдсон Л.Пүрэвдорж, Х.Пүрэвсүрэн хоёрыг цагаатгалаа

img

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нар холбогдон шалгагдсан Зоос банкны хэргийн мөрдөн байцаалт дуусч өнгөрөгч сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн  шүүх рүү шилжсэн юм. Олон арван хохирогчтой тус банкийг  41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй, 84777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харилцах, 25733 хадгаламж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас авсан зээл есөн тэрбум төгрөгт хүрч дампуурахад нөлөөлсөн гэж үзэн хууль хяналтын байгууллагаас  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг буруутган шалгалт хийж зарим нэгийг нь цагдан хорьж байв. Эх сурвалжийн мэдээллээр  мөрдөн байцаалтаар тэднийг гэм буруугүй гэж үзэн өнгөрөгч сард   прокурорын хяналтын шатанд цагаатгаж, цагаатгасан  тогтоолд гарын үсэг зуруулсан байна. Харин   Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн энэ хэрэгт Зоос банкны  ТУЗийн дарга, “Ой мод” компанийн захирал Д.Батбаярыг банкны санхүүгийн үйл ажиллагаа доголдоход хүргэж оруулсан хөрөнгөө татсан гэдгээр буруутган ял төлөвлөжээ. Зоос банкны хэрэгт гүйцэтгэх захирал нь шүүхийн хаалга татаад зогсохгүй салбарын захирлууд нь ч албан тушаалын хэрэгт шалгуулж байгаа юм. Тухайлбал  Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн гадаадын банкинд тодорхой хэмжээний хүүтэй мөнгө байршуулж, хүүг нь хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдсон юм.   Тэдэнд холбогдох хэргийг мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр шүүгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна.  Үүнтэй зэрэгцэн  тус банкны Хохирогчдын түр хорооны гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг нэхэмжилж эхэллээ. Хохирогчид  2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон шийдвэр нь хууль бус байсан гэж үзэж буй. Энэхүү шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.2-рт зааснаар “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж  заалтыг зөрчин  Засгийн газар өөрийн эрх мэдлээ хэтрүүлж  УИХ-ын өмнөөс шийдвэр гаргасан нь банк дампуурах үндэслэл болсон хэмээн гомдол гаргасан байна. Мөн Банкны тухай хуулийн арвандолдугаар зүйлд заасан “Төсвөөс санхүүждаг хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд,  иргэн банк байгуулж болно” гэж заасан ч  холбогдох албан тушаалтнууд хууль зөрчсөн гэж үзжээ. Хохирогчдын түр хороонынхон Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө  “Засгийн газрын 2009 оны 348 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 “...Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” 45 дугаар зүйлийн 1 дэх заалт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол” гаргах гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна” гэж ээ. Мөн Засгийн газрын гаргасан банк байгуулах 348 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэц судлаж үзээд  хүчингүй болгохыг хохирогчид  хүссэн байна. Н.Түвшин                    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи зайлаач ...
2012-04-28
Хаянхирваа:
Хүүе цагдаагийнхаан наад Пүрэвсүрэн чинь гарцаагүй луйварчин шүү дээ. Алтан-хуягтай холбоотой хамтарч юм хийдэг байсан юм. Хамтарсан сэжмийг нь хөөхөд юм гарахгүй байна гэж байхгүй. Наад нөхөр чинь гэмгүй байвал "нар баруунаас навтас нөмрөөд гарч ирнэ"
2012-02-04
Purevsuren genet l bayajsan hun dee. Sain shalgaagui l yum bna
2012-02-03
Сүх:
СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН ӨӨРИЙНХӨӨ ХҮМҮҮСИЙГ УСНААС ХУУРАЙ ГАРГАЖ БАЙНА АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИН ЭНЭ НАМ ЭНЭ МЭТ БУЛХАЙ ЛУЙВРАА НУУН ДАРСААР БАЙХ УУ МОНГОЛЧУУД АА
2012-02-03
Chinegltei Ganbatig teguul shalgach dee
2012-02-03
Боогий:
Ёсгүй ёс, Алагчилдаг хууль, Эрээгээ алдсан төрийн түшээдийн луйвар, Цагаандаа гарсан дээрэмчин компанууд Монголчуудыг цадиггүй дарлаж дууслаа. Монголын хамгийн том гэмт хэрэгтнүүд болох ТӨХ-ны Сугар, Монгол банкны Пүрэвдорж, их хурлын Наранхүү, Эрдэнэтийн Ганзориг нарын хэргийг зориуд тойроод байдаг Хууль зүйн сайд Нямдоржид, АТГазарт, Засгийн газарт, Их хуралд ноцтой НО байна. Эдгээр гэмт хэрэгтнүүдийг хамгийн эхлээд барьж хэргийг нь нийтэд зарлахгүйгээр Монголын луйварчид оршсоор л байх болно.
2012-02-03
Алтанцаг, Сэлэнгэ нарын хэрэг хэзээ шийдэгдэх гээд байна вэ, Энэ Чингэлтэйн Ганбат шүүгч ажлаа хийж наад хүмүүсээ шударгаар яллах хүн үү үгүй юу, худлаа мөрдөн байцаалтанд буцаагаад мартагдуулах гээд байгааг чинь харж байгаа шүү
2012-02-03
Генералын найздаа эдлүүлсэн онцгой эрх 400 саяын үнэтэй Гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хорогдох онцгой обьектоор гал тахижээ. АН-ьн сайд нар Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн тэр өдөр Богдхан ууланд байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай обьектод гал гарчээ. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга буюу мэргэжлийн хүмүүсийн хэлснээр иргэний дайн зэрэг улс оронд тохиолдсон онцгой аюул гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох байр шатаж, үнс нурам болсон байна. Хачирхалтай нь, улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний өчнөөн сая төгрөгийг үнс болгосон эрхмүүд энэ мэдээллийг ихэд нууцалж, гадагш задруулахгүй хав дараад өнгөрөөх үүргийг онцгойлон өгсөн гэх мэдээлэл ирлээ. Чухам хэн гэх албан тушаалтнаас болж улсын өчнөөн сая төгрөг нурам болсон хийгээд уг ажлыг гуйцэтгэж байсан хариуцлагагүй албан тушаалтнууд хэн байсныг тодрууллаа. Энэ бүх дуулиант хэргийн эзэн холбогдогч нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний найз, дэд хурандаа Л.Балдан-Очир нар гэдгийг тус штабын ажилтнууд хэлж, зарим нь “Найзыгаа хууль бусаар ажилд авсан биш томоохон нүхэнд уналаа даа” хэмээн халаглаж байна. Учрыг лавлахад дэслэгч генерал Ц.Бямбажавын найз, уг ажлыг гардан гүйцэтгэж байсан дэд хурандаа Л.Балдан-Очир нь өдгөө 52 настай, 2010 он хүртэл ЗХЖШ-т бэлтгэл ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон ч тун удалгүй халагдсан. Гэвч “Хаана ч очсон хаалгачтайгаа” гэдэг шиг тун удалгүй сайн найзын буянаар хууль бус томилолт өвөртлөн салбартаа эргэн ирсэн гээд нэр хүндийн хувьд тийм ч цэвэр нэгэн биш юм байх. Түүний томилгоог хууль бус хэмээн тодотгосны учир нь Батлан хамгаалахын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д зааснаар бэлтгэл ахлах дэслэгч цолтой хүн Зэвсэгт хүчний салбарт эргэж орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг юм байна. Харин Ц.Бямбажав генералын найзад сайдын эл журам огт хамаагүй байгаад зогсоогүй, татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгийг дураар зарцуулах эрх ч олдсон гэдэг. Дээрх онцгой обьектыг хариуцан бариулж байсан Л.Балдан-Очир найзынхаа итгэлийг алдаж, ажлыг нь нурааж, алдар хүндийг нь унагасан төдийгүй татвар төлөгчдийн 400 сая гаруй төгрөгөөр ганцхан шөнийн дотор тэнгэр тахиж орхижээ. Эх сурвалжийн өгүүлснээр энэ хэргийн буруутан нь дээрх хоёр эрхмээс гадна ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д. Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар яах аргагүй мөн гэдгийг хэлж байна. Тодруулбал, дээрх объект нь дайн байлдаан, үймээн самуну гээд онцгой байдал зарласан үед төрийн тэргүүнүүд толгой хоргоддог гэдэг утгаараа аюулгүй ажиллагаа талаасаа маш өндөр түвшинд баригдах ёстой юм байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд нийлж уг барилгын ажлыг гүйцэтгэх нэрээр төрийн өчнөөн сая төгрөгийг өөрсдийн халаас руу хуваан хийснийг салбарынх нь баримт түшин дуулгаж байна бипээ. Тэр олноос ганцханыг жишээ болгон дуулгаяа. ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтнүүд 80 сая төгрөгөөр уг барилгыг дулаан цахилгаанаар хангах дизель станц авна хэмээн мөнгө төсөвлөсөн ч урд хөршөөс түүнээс хоёр дахин хямд өртөгтэй буюу 27-28 саяар цахилгаан станц авчээ. Гэвч өнөөх гайхал нь ажиллахтүй темрийн сэг болоод хэвтэж байгаа гэнэ. Мөн төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 30 гаруй сая төгрөгөөр хяналтын камер авч тавих байсан ч тавиагүй. Түүнчлэн 160 саяын өртгөөр бараа сүрийг нь хараад бахдаж бахархаад босч ирэхээргүй сүрлэг хашаа хатгана гэсэн ч өнөөх нь гар хүрэх төдийд л ханараад уначихдаг хаалт төдийхөн босгосон гээд өөлөөд байвал өчнөөн асуудалтай барилга барьж байсан гэдгийг хэлж буй юм. Ямар сайндаа л энэ тухай тус штабынхан “Өндөр өртөгтэй энэ барилгадаа ядаж галын дохиолол суулгасан бол өдийд юу гээд л үнс нурам болсон байшин хараад, халаглаад сууж байх вэ дээ” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийж байна. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх обьект “Онцгой” гэдэг утгаараа хуучин модон байшинг нь буулгаж ор мөргүй болгож байгаад цоо шинэ байшин барихаар төсөв хөрөнгийг нь баталж өгсөн юм байж. Гэтэл хуучин байшингийн хана, дээврийг нь буулгалгүй “төсвийн мөнгө” хэмнэсэн гээд хөгийн зүйл олон болсныг хэлэх нэгэн ч таарсан. Үнэндээ бол төрийн өмч саалийн үнээ болсны ганцхан жишээ энэ. Дээрх барилгын тухайд нууц объект гэдгээр халхавчлан хэдэн тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендергүйгээр Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн юм байна. Харин хариуцсан улс нь терийн өмчийг өөрийнх гэж андуурсан уу хамаагуй халааслаж, салбарынхан нь ч “Ил цагаан энэ луйвар ийн төгсдөг байжээ” хэмээн баярлаж сууна. Нэг байшин шатаад түүнийг нь нуугаад өнгөрлөө гэж бодьё. Гэтэл энэ барилгад нь төрийн тэргүүнүүд элдэв аюулаас толгой хоргодож байхад дээрх аюул нүүрлэсэн бол яана. Л. Оюунгэрэл
2012-02-03
Зочин:
Одоо оронд нь байгуулагдсан Төрийн банк мөнгөөр туйлж байгаа дуулдана. Өмч хөрөнгө төрд очихоор эзэнгүйдэж, өөрсдөө дотроосоо найр тавин дураараа идэж уусаар дуусдаг жишээ зөндөө байна. Төр хөрөнгө манаж арвижуулах биш хэдэн хүн хуйвалдан хувааж идэх болсон нь арай ч дээ гэмээр болжээ.
2012-02-03
Хэрэг хийгээгүй хүнийг цагаатгана гэдэг чинь тохироогүй үг хэллэг байна даа
2012-02-03
Сангийн яамны төрийн сангийн Пүрэвсүрэн бол их но той хүн. Яагаад цагаатгачих ваа. Сонин юм болох нээ. Цаана нь янз бүрийн л зорилго агуулагдаж байгаа биз
2012-02-03
Bat:
zoos bankiig hucheer dampuuruulsan yum gsn. Tegeed huurhii zahirlaas ni uur hun yal avahgui ni dee
2012-02-03