Ч.Сангарагчаагийн хэргийг аль шүүхэд шилжүүлэх нь тодорхой болоогүй байна

img

АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгаж дууссан байна. Түүнийг тус газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатыг чагнаж, тагнасан гэх хэрэгт буруутгаж буйгаас гадна албан тушаалаа урвуулан ашиглан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэж буруутгаж байгаа аж. Улмаар, түүний буруутай үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд баримтаар тогтоосон учраас шүүхийн шатанд шилжүүлэхээр болжээ. Гэхдээ аль шүүхийн харьяалалд шилжүүлж шүүх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ