
"Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна. Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 10-14-ний хооронд олон нийтэд хандсан хэвлэлийн бага хурал, кино хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдад зориулсан лекц зохион байгуулах юм.
Энэхүү арга хэмжээнд АНУ-ын "Хүн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө" байгууллагын гүйцэтгэх захирал Рэнни Кушин, Азийг хариуцсан зохицуулагч, гэрэл зурагчин Тоши Казама, захирлуудын удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Буд Велч, удирдах зөвлөлийн гишүүн Женни Бишоп нар урилгаар оролцох аж.
Одоогоор дэлхийн улс орнуудын гуравны хоёроосилүү хувь(139 орон) нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна. 2009 онд 18 улс орон цаазаар авах ялыг хэрэглэсэн нь жил бүр дэлхий нийтээр цаазаар авах ялыг хэрэглэх нь багасч байгааг харуулж байна. 2008 онд Узбекстан, Аргентин, 2009 онд Бурунди, Того улс цаазаар авах ялыг хуульдаа халжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ