
Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар, болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр их гарч иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил, орон байраа шатаах эрсдэл гарсаар байна.
Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 328 удаагийн обьектын гал түймэр гарч, 830,4 сая төгрөгийн хохирол учирчээ. Галын улмаас 10 хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэгдэж гэмтэн, 180 гэр, орон сууц шатсан байна. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,1 хувиар, учирсан хохирлын хэмжээ 2,4 дахин өсчээ. Тиймээс иргэд цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ