
Налайх дүүргийн “Хаан банк” дахь салбарт хоёр хүн буудсан хэрэг гарсан талаар бид мэдээллэсэн билээ. Гэмт этгээд тус төвд үйлчлүүлж байсан эхнэр, нөхөр хоёрыг их хэмжээний мөнгө тус банкинд хадгалуулахаар үйлчлүүлж байхад, ийн халдсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Үүнээс үүдэн хохирогчдын нэг нь гэдсэндээ нөгөө нь гартаа гэмтэл авсан байна.
Хохирогчдыг одоо дүүргийн эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд хэргийн газарт ажиллаж байгаа “Shuud.mn, “Shuud tv”-гийн сэтгүүлчид одоо дүүргийн эмнэлгээс хохирогчдын биеийн байдлын талаархи мэдээллийг хүргэнэ.
Тус дүүргийн “Хаанбанк” хоёр давхар барилгад байрладаг бөгөөд тус байрны хоёр давхарт байрлах салбарын захирлын өрөөний цонх хагарсан, ойр орчимд нь цагдаагийнхан иргэдийг ойртуулахгүй, дүрс авахгүй байх үүрэг аваад байгаа хэмээн хэргийн газарт ажиллаж байгаа “Shuud.mn, “Shuud tv”-гийн сэтгүүлчид мэдээлж байна.
Одоогоор хэргийн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, битүүмжлээд байна. Цагдаагийнханыг очих үед "Хаанбанк"-ны салбарын цонхыг нэвт буудаж, ойр орчмоор нь шил хагарсан, дотор нь байсан үйлчлүүлэгчид хямарлын байдалтай байсан хэмээн ойр орчимд явж байсан иргэд мэдээллээ. Гэмт этгээдийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст цагдан хориод байна.
Одоогийн байдлаар хотоос нэмэлт хүчний байгууллага болон хэвлэл мэдээллийнхэн хараахан очоогүй байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ