
Налайх дүүргийн “Хаанбанк”-ны тооцооны төвд буун дуу гарч, хоёр хүн буудуулсан талаар бид мэдээлсэн. Хэргийн газар дээрээс эх сурвалжууд янз бүрийн мэдээллүүд хүргэж байна.
Хамгийн сүүлд манай сурвалжлах хэсгийн мэдээлснээр Налайх дүүргийн эмнэлэгт бууны шархтай очсон хоёр хохирогчийг яаралтай хагалгаанд оруулж байгаа ажээ.
Нийслэлээс уг мэс ажиллагааг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар Налайхад очоод байгаа юм байна. Хэвлийдээ бууны шарх авсан хохирогч цус алдалт ихтэй байгаа тул биеийн байдал нь нэлээд хүнд байгаа гэв.
Хохирогчдын гэр бүлийн хүмүүс дүүргийн эмнэлэг дээр ирээд байна гэж манай сурвалжлах хэсэг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ