
Налайх дүүрэгт буун дуу гарсан талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар манай сурвалжлагч тодруулахад, хэргийн газарт хоёр хүн буудуулсан ба нэг нь хэрэг гарсан газрын захирал Туяагийн нөхөр 30 гаруй насны Батбаатар гэх эрэгтэй хэвлийн тус газраа буудуулсан. Мөн хохирогч Налайх дүүргийн холбооны газарт захирлын жолоочоор ажилладаг талаар тодруулга өглөө.
Түүнээс гадна өөр нэг хохирогч гартаа буудуулсан байна. Хэрэг гарах үед хэргийн газар байсан хүмүүсийн хуулийнханд мэдүүлснээр гэмт этгээд банкны салбар руу нэвтрэх дээ “Би сурвалжлагч байна. Мэдээ авъя” гэж банкны ажилтнуудын байрладаг өрөө рүү нэвтэрсэн” гэж хэлж орсон ажээ.
Хохирогчид одоо Налайх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хэвлийн тус газраа гэмтэл авсан хохирогчийн хагалгаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ