"Хүүхэд бидний ирээдүй" сэдэвт зөвлөгөөн боллоо

img

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан энэ оны нэгдүгээр сарын 31 -ны өдөр тус аймийн Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтарч  зөвлөгөөнийг зохион байгууллаа.

  Зөвлөгөөнд Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хүүхдийн төлөө хэлтэс, тус аймгийн Жаргалант сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд зэрэг 5 байгууллагын 30 төлөөлөгч оролцлоо.

 Уг зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын Ял эдлуүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Б.Гантулга "Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр илтгэл тавьж оролцов.

Зөвлөгөөний хүрээнд Аймгийн Прокурорын газраас санаачлан гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн этгээдийг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төсөл боловсруулан ажиллаж байна.

 Уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэмт хэрэг зөрчилд холбогдсон, шүүхээр шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн тоо буурах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг нийгэмд ашигтай, үр бүтээлтэй уүрэг гүйцэтгэхэд тус болох үүднээс асрамж хамгаалалтаар хангах, боловсрол мэргэжлийн бэлтгэл олгох боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ