“Тэнүүн огоо”-гийн жолоочийн учруулсан хохирол 15 сая 821 мянгаар үнэлэгдлээ

img

Өнгөрсөн сарын 24-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан “Тэнүүн огоо” ХХК-ийн том оврын автобусны жолооч осол гаргаж есөн машиныг мөргөсөн хэрэг гарсан билээ. “Сансар-III, IV хороолол ” чиглэлийн УНА 45-07 дугаартай том оврын автобус Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарын тунелээс уруудах замд энэ хэрэг гарсан. Азаар хүний амь эндээгүй ч таван хүн гэмтэл авсан. Харин мэргэжлийн байгууллагуудын гаргасан тооцоогоор ослын улмаас хохирлын хэмжээ 15 сая 821 мянган төгрөгт хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YANA DA YANA
2012-04-18