“ Харгиа”-гийн ухсан нүхэнд хүн нас баржээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хороонд байрлах “Арьс ширний үйлдвэрийн хашаанд “Сор” ХХК-ийн хажууд байрлах “Харигаа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн устай нүхэнд хүн унаж нас барсан байна. Хэрэг энэ сарын 03-ны 10:55 цагийн орчим гарчээ. “Харигаа” ХХК-ийн 8 дугаар насосны зүүн талын хог хамах механик төхөөрөмжийг байрлуулж буй ухсан нүхний газрын хөрсний усанд Төв аймгийн Зуунмод сумын харьяат  “Сор” ХХК-ийн манаач 58 настай эрэгтэй П  унаж нас барсаныг тогтоон, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ