Хоригдол нас барсан шалтгаан тодорхойгүй байна

img

Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах  ШШГЕГ-ын хорих 401 дүгээр ангид хоригдож байсан хүн нас барсан байна. Хэрэг энэ сарын  03-ны 12:00 цагийн орчим гарсан аж. Тус ангид ял эдэлж байсан, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн147 дугаар зүйлийн 147.2-оор таслагдан гурван жилийн хорих ялаар шийтгэгдэн хоригдож байсан Дархан-Уул аймгийн харьяат 23 настай эрэгтэй А  тус хорих ангийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсныг тогтоосон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naaraa:
alchaa.blgvi.shorongiin.darga.nar.aimaar.biz.deee
2013-03-18