Вьетнам иргэн архи хэтрүүлэн хэрэглэж машиндаа нас баржээ
Вьетнам иргэн архи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан хэрэг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд гарсан байна. Энэ сарын 04-ний 12.30цагийн орчим тус хорооны 67-р байрны гадна УНД 84-88 дугаартай Toyota Gresta машинд нас барсан хүн байна гэсэн мэдээллийг цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Мэдээллийн мөрөөр шалгахад тус байрны түр оршин суугч,вьетнам иргэн 28 настай эрэгтэй Нагуоен Манх Трун машинаа дотроосоо түгжин согтуу унтаж, осгож нас барсан болохыг тогтоосон байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ