Амралтын өдрүүдэд нийслэлд 306 хүн эрүүлжүүлэгджээ

img

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэдээс 908 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 27 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 27 хэргийн 25-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах, хулгайлах хэрэг тус бүр гурав гарчээ. Мөн танхайн тав, зам тээврийн хэрэг ес, осол 28 гарч,  11 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 147, орон нутагт 58 хүн эрүүлжүүлэгджээ. Харин бямба гарагт цагдаагийн байгууллагад иргэдээс 884 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй  33 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 33 хэргийн 24-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд хулгайн 9, танхайрах тав, булаалтын нэг хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн хэрэг найм, осол 33 гарч, 10 хүн гэмтсэн байна. Бямба гарагт нийслэлд 159 орон нутагт 64 хүн эрүүлжүүлэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ