
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аав, ээж, охин гуравыг хөнөөсөн хэрэгт анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон П.Эрдэнэбилэгийн гомдлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.
Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж танхай, хүчин, хүний амь хөнөөсөн, дээрмийн зэрэг 12 зүйл ангиар буруутгаж, ялласан юм.
Түүнчлэн Б.Эрдэнэбилэгийн 2009 онд гурван найзын хамт архи ууж хүний амь хөнөөсөн хэрэг ч шүүхээр орсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ