Хятад иргэн гарал үүслийн бичиггүй 30 орчим тонн ямааны мах нөөцөлж байжээ

img

Баянгол дүүргийн 12 дүгаар хорооны 28-р байрны ард баригдаж буй  барилгын хонгилд их хэмжээний мах буулгаж байжээ. Мэдээллийн мөрөөр энэ  сарын 3-ны  15:20 цагт  дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, цагдаагийн ажилтны  хамт  шалгасан байна. Шалгалтаар БНХАУ-ын иргэн 41 настай, эрэгтэй Shen Yajun гэгч монгол иргэдтэй хамтран урд хилээр гаргахаар гарал үүслийн болон бусад зөвшөөрөлгүй 30 орчим тонн ямааны мах хадгалж байсныг илрүүлжээ.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bugdiig n noociin maxnii sand oruulaad ulsiin orlogo bolgo!
2012-03-11