
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, цас орж голын ай сав газарт -49 градус хүртэл хүйтэрч байна. Тиймээс орон нутагт явж байгаа жолооч нар техникийн аюулгүй байдлаа хангаагүйгээс цасанд суух, онхолдох, мөргөлдөх осол гарсаар байна. Тухайлбал, өчигдөр Булган аймгийн Рашаант суманд байдаг “ Цэцүүх” гүүрний баруун талд “Ниссан” маркийн автомашин замын баруун тал руу унаж, 26 настай эрэгтэй Б нас баржээ. Мөн өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Петровис” ШТС-ын хажууд “Мицубиши” маркийн автомашин дугаар тодорхойгүй мотоциклтой мөргөлдөж, хоёр хүн нас барсан хэрэг гарсан байна. Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийг хэн болохыг тогтоогоогүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ