
Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбат албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газраас Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна.
Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татагдан Авлигатай тэмцэх газарт шалгагдаж нотлох баримт бүрдсэн гэж үзэн гурван сарын ял төлөвлөн шүүх рүү шилжүүлсэн аж.
Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр хуульд заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ