
Банк руу дээрмийн халдлага үйлдэх зорилгоор нэвтэрч хүний амь хөнөөсөн 26 настай А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн Дархан-Уул аймгийн харьяат Э гэгчийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өчигдөр саатуулжээ. Урьдчилсан мэдээллээр Э гэгч нь бууг А.Бат-Ялалтад олж өгч, эд ангийг нь өөрчилж өгсөн хэрэгт хамтран оролцсон гэсэн үндэслэлээр буруутгагджээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 38, 35-р зүйлд зааснаар хэрэгт хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэх аргыг зааж зөвлөх, хамтарсан гэдгээр шалгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ