
Согтууруулах ундаа худалддаг болон үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 27 -ны өдрийн 8 дугаар тогтоолоор шинэчлэн баталлаа.
Уг тогтоолоор хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 08.00-24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл ажиллаж байхаар боллоо.
Энэ шийдвэрийн хэрэгжилтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөн ажиллахыг үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ