Сургуулийнх нь хашаанд дээрэмджээ

img

Баянгол дүүргийн XVI хорооны нутагт орших Барилгын коллежийн дэргэд гар утсаа булаалгалаа гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад, тус коллежийн I дамжааны оюутан, Б-г сургуулийнхаа хашаан дотор явж байхад нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн 19 настай,  эрэгтэй П гэгч согтуурсан үедээ айлган сүрдүүлэж, Sony Ericson С-902 загварын гар утсыг нь булаан авсныг илрүүлэн, саатуулжээ. Одоо тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ