
Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороо, Бөхийн өргөөний орчим дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээлэл өчигдөр 23:10 цагт тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ.
Мэдээллийн мөрөөр шалгахад Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн 24 настай, эрэгтэй С-ийг гэр рүүгээ явж байхад нь Баянзүрх дүүргийн V хорооны иргэн 28 настай, эрэгтэй Б, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн 25 настай, эрэгтэй М нар бүлэглэн дайрч, машинд суулган авч явсан байна. Улмаар “ална” хэмээн айлган сүрдүүлж, 60 мянган төгрөгийг нь дээрэмдэн авч зугтаасан байсныг эрэн сурвалжлаж, саатуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ