Хүн барьцаалж хөнөөсөн Ч.Энхээгийн гомдлыг хэлэлцэнэ

img

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг  өнгөрөгч зургаадугаар сард  гарсан юм. Уг хэргийг 25 настай Ч.Энхээ гэгч үйлдсэн нь шүүхээр тогтоогдож ялын дээд хэмжээ сонссон билээ. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг нөгөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх тов гарчээ.  Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ю.Сэвлэгмаа, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох аж. Хэргийг сануулбал, Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээжээ. Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байдалтай байсан аж. Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байна. Улмаар цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байхдаа үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorig:
bolj bolj nohoin baasnuud nohoin uhleer uheh yostoi
2012-02-08
coliotoi:
naad tenegig galjuugin emlegt nacaarn turschilt xiij tamlax xeregtei ym schig uuchlaarai naadx chin medrelin öbchtei baiga ym bischu im xumucig xorbood xairlax xereg bainu gemgui xumucig tarchlaaj bain schu mongolchuda im xuuxed bi töruulcen bol en ugig ygl xeln xedi mini xuuxedch unig xelx gol schude unen ymand unench schidber chuxal xatuuch baicn schiidbern unen baix chuxal
2012-02-08