Нурангаас хоёр хүний амь насыг аврав

img

Аврагчид нурангаас хоёр хүний амь насыг аварчээ.  Баянгол дүүргийн долдугаар хороо дөрөвдүгээр хорооллын 69 дүгээр байрны урд талд ухсан нүхний шороо нурснаас болж өчигдөр хоёр залуу шороонд дарагджээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Шуурхай бүлэг 105-ын аврагчдыг газар дээр нь очиход барьж буй барилгын бохирын шугамын ухсан нүхний шороо нурснаас болж тэнд ажиллаж байсан  22, 28 настай  эрэгтэй хүмүүс бүсэлхийнээс доош хэсгээр шороонд дарагдсан байжээ.

Тэднийг аврагчид эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Дээрх дуудлагаар  нэмэлтээр Аврах салбарын бүлэг, Шуурхай бүлэг 105-ын бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажилласан байна.

Иймд  аж ахуйн нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тал дээр анхаарч, ажилчдынхаа аюулгүй ажиллах нөхцөлийг хангаж осол, аваараас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Сүүлийн үед Шуурхай бүлэг 105-д зам тээврийн ослын  дуудлага ирсээр байгаа гэнэ. Иймд ард иргэдийг замын хөдөлгөөнт оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг жолооч нарт анхааруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ