
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д. Эрдэнэбалсүрэнг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, Н.Батзоригийг Орхон аймгийн шүүхийн, Г. Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн, Т.Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн, Д.Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн, Ж.Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчээр тус тус томилсон байна.
Мөн Б.Энхтайваныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, Д.Сарангэрэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр тус тус сэлгэн ажиллуулахаар болжээ.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Н. Батзоригийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Г.Давааринчинг Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ