
Аудитын чанартай үйлчилгээ үзүүлдэг гэгддэг “Эрнест Янг” компаниар үйлчилүүлдэг “Regions Financial Corp” корпораци 27 мянган ажилчдынхаа хувийн мэдээллийг алджээ.
Алдагдсан мэдээлэлд ажилчдын овог нэр, гэрийн хаяг, нийгмийн даатгалын дугаар, банкны дансны дугаар зэрэг хувь хүний нууцад хамаарах чухал мэдээлэл байжээ. Дээрх мэдээлэл нь аудит хийлгэхийн тулд “Ernst & Young” компани руу флаш дискээр зөөвөрлөх явцад алдагдсан байна.
Тиймээс “Ernst & Young”-ийг шалгаж эхлээд байгаа хэмээн www.cnews.ru сайт мэдээлжээ. “Ernst & Young” нь Монгол банк, “Голомт” банк, ХХБ, “Хаан” Банк зэрэг томоохон арилжааны банк болон бусад аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлдэг билээ.
Мөн “Эрнест Янг Монголия аудит” компанийн захирал Александр Чинг үүдээ барьсан “Зоос” банкинд хуурамч дүгнэлт гаргасан, 500 мянган ам.долларын татвараас зайлсхийсэн гэх хэргээр тус тус шалгагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ