Онон голыг хамгаалахаар ОХУ-ын Ерөнхийлөгчид захидал бичив

img

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн Онон голын сав дагуух газарт ажиллаад ирсэн. Орон нутагт ажилласан гол зорилгоо тус хөдөлгөөнийнхөн ОХУ-ын нутгаас эх авч Онон голд цутгадаг Ашинга, Киркуне голын эхэнд алтны шороон ордын олборлолт явуулж буй "Балж-артель" компанийн үйл ажиллагааг таслан зогсоох, хил дамнасан голуудыг хамгаалах явдал гэж тодорхойлов. Тиймээс Онон голын сав газарт нутаглаж буй иргэд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхийг хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад захидал дайжээ. Харин тус хөдөлгөөнийнхөн Онон голын цутгал болох ОХУ-ын нутагт орших Ашинга, Киркуне голын эхэнд олборлолт явуулж буй "Балж-артель" компанийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсч ОХУ-н Ерөнхийлөгч Д.Н.Медведев, Ерөнхий сайд В.Путин нарт захидал бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ