Төрийн албаны зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр биш гэв

img

АТГ-аас өчигдөр хийсэн  хэвлэлийн хурлын үеэр  таван ажилтнаа хууль бусаар халсан гэх мэдээллийг тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяраас тодрууллаа. -Төрийн албаны зөвлөлөөс  танай газрыг таван ажилтнаа үндэслэлгүй халсан  нь тогтоогдсон гэж мэдээлсэн. Үнэн үү? -  Зөрчил гаргасан албан тушаалтан халагддаг. Манай АТГ-аас халагдсан хүн байхгүй. Шинэ удирдлага  хуулийн дагуу эрх мэдлийнхээ хүрээнд хэлтэс хооронд дотоод зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Түүнээс биш хэн нэгнийг халж оронд нь өөр хүн томилсон зүйлгүй. -Төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдээлэл ямар учиртай юм бэ? -Төрийн албаны зөвлөлөөс ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар гаргасан шийдвэр тогтоол нь албан ёсоор манай газар ирээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын энэ талаар хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлагыг уншсан. Хэрвээ тогтоолоо ирүүлвэл бид тэр тогтоол шийдвэртэй нь танилцана. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр мэдээж эцсийн шийдвэр байхгүй. Дараа нь Захиргааны хэргийн шүүхээр үндэслэлгүй халсан гэсэн гомдлыг хэлэлцэнэ шүү дээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ