АТГ эх баригч, эмч нартай холбоотой гомдол, мэдээлэл авч эхлэв

img

Авлигын эсрэг хуульд заасан авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй амаржих газруудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсэн байна.  Тус газраас клиникийн I, III амаржих газруудад авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд дээрх амаржих газруудаар үйлчлүүлж буй иргэдийн дунд Авлигатай тэмцэх газрын итгэмжлэл бүхий Гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг аялуулж, “Авлигатай тэмцэх газар таныг сонсч байна” хуудсаар нэргүй мэдээлэл авах, тус газрын 1969, 311919 дугаарын утсаар амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч эхэлжээ. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулах, цуглуулсан гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, авлига үүсгэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, амаржих газрын үйл ажиллагааг сайжруулах, эх баригч эмч нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр Зөвлөмж боловсруулах, биелэлтэд нь хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв:
эмч нар аймар шүү гар цайлгаж мөнгө цаас өгөхгүй бол алчиж мэднэ эсвэл хүндрэлтэй болгодог хүмүүс бүүр сурчихсан ахуй юм өгвөл амар тайван төрдөг үгүй бол эхнэрээ, охиноо, бэрээ тарчлаана гэсэн үг хэн тэгэхийг хүсхэв өгчил таараа хэзээч арилгаж чадахгүй нь харамсалтай
2012-03-20
111:
ur dund hureerei. tangarag urgusun emch , suvilagch nar bj alag uzne,mungu ulaim staim nehne. deer ni setgel zuigeer daramtlana. shuud l teden hun tanai huniig turuulj bn geed l mungu nehne. uguhgui bl buh argaaraa daramtlana. barag dahij irvel huleej avahgui bdlaar. er ni ted nar ajlaa hiij bga biz de. hervee alchihbal mungu uguh ni bitgii hel bdag bz de. doriun jurmand ni oruulaarai nuhduu. adilhan mungu avchihav. . .
2012-02-10
zochin:
ene emch nariig tsegtseleh tsag ni bolson. orooniih ni haalgiig togshood orohod l hvniig eldev hel amaar ni zagnaj bdag yum.bvvr arai dendvv. sain shalgaj shuuh heregtei
2012-02-09
zochin:
eee ashguu mn gj ene awilgald ortson emch nariiig shuuuh heregtei tend teden togrog ogchoood ir bi yriad helchii ooochirgui orooroi garii ni tsailgaarai gsn emch nar zondooo bdg shuu
2012-02-09