Хүн барьцаалж хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэнэ

img

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  эхнэр хүүхдээ барьцаалан хадам эхээ хөнөөсөн 25 настай Д.Энхээгийн давж заалдах гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхэд хэлэлцэнэ.  Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн тухай тусгай хуулийн  хүний санаатай алсан, барьцаалсан хэрэгт ялын дээд хэмжээ оноосон юм.  Хэргийн талаар сануулбал өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-д хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэргийг Д.Энхээ үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон билээ.   Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ