
Гандантэгчинлэн хийдийн шар тостой хэвийн боов Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтад бүдэрчээ.
Монголчуудын сайн чанарын хэмээн үзэж, өргөнөөр хэргэлдэг уг хэвийн боовыг зориулалтын бус газарт үйлдвэрлэдэг тул эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн мэргэжлийн байгууллага үзсэн байна.
Тухайлбал, ажилчид нь үйлдвэрлэлийн зориулалтын хувцасгүй, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг нь шалгалтын үеэр илэрсэн учир үйлчилгээ явуулах эрхийг нь хаасан аж.
Түүнчлэн яагаад зориулалтын бус газарт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар НМХГ-ынхан Гандантэгчинлэн хийдийн няраваас тодруулахад “Бид бүхэн үнэнээс гажихгүй” үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн хариулжээ. Үүнээс үүдэн Гандантэгчилэн хийдийн шар тостой хэвийн боов энэ жил худалдаанд гарахгүй юм байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ